Дэлхийн хүнсний үнэ дахин буурчээ

ДЭЛХИЙД
nyamtulga@montsame.mn
2016-02-05 11:45:06

РОМ. /Xinhua/. Өнгөрсөн жилийн сүүлээр буурсан дэлхийн хүнсний үнэ энэ жил дахин буурсан байна. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнсний үнийн индекс 1.9 хувиар буурсан нь сүүлийн долоон жилийн хамгийн доод үзүүлэлт юм.

Элсэн чихрийн үнэ хамгийн ихээр буюу өнгөрсөн жилийн 12 дугаар сарынхаас 4.1 хувиар буурсан байна.

Улаан буудай, эрдэнэ шишийн зах зээлийн өрсөлдөөн өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор үр тариа болон овьёосны будааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ. Харин цагаан будааны үнэ 12 дугаар сарынхаас өөрчлөгдөөгүй ажээ.

Тос болон тосон бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар, махны үнэ 1.1 хувиар буурсан байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр, сүүлийн 22 сард хүнсний бүтээгдэхүүний ханш бүхэлдээ 19 дахин буурчээ. Одоогийн байдлаар дэлхийн хүнсний үнэ өнгөрсөн жилийн мөн сарынхаас 16 хувиар бага буюу 2009 оны дөрөвдүгээр сарын ханштай адил байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ