Ардын дууны “Торгоны хээ” тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-05 08:58:39

Улсын филармонийн уран бүтээлчид “Торгоны хээ” ардын дууны цуврал тоглолтоо шинийн 8-ний билигт сайн өдөр буюу энэ сарын 16-нд концертын танхимд үзэгчдэдээ өргөн барина. 

 Улсын филармонийнхан энэ оны эхний улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулахаар болсон. Тоглолтод  ардын дууны хөгжмийн бүтээлийг найруулан тоглох юм. Тухайн дууг үндсэн хэллэг, аяар нь тэмдэглэн тоглож ардын хөгжмөөр хөгжимдөх арга зүйтэй нягт уялдаатай хадгалах, ардын дууны арвин их өв санг судлан, сурвалжилж, мартагдаж буй судлагдаагүй дууг нийтэд ил болгон хүргэх, өвлүүлэх зорилготой тайлбарт концерт толилуулах аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ