Япон-ОХУ дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-02-04 15:14:50

ТОКИО. /NHK/. Япон Улс болон ОХУ-аас ирсэн дипломат төлөөлөгчид хоёрдугаар сарын дундуур Токио хотод уулзаж, хоёр орны хоорондын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг хэлэлцэнэ.

ОХУ-д суугаа Японы Элчин сайд Чикахито Харада ОХУ-ын Гадаад хэргийн  дэд сайд Игорь Моргуловтой хоёрдугаар сарын 15-наас наана уулзах юм.

Тэд Японы Ерөнхий сайд Шинзо Абэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хэзээ, хаана уулзахыг хэлэлцэх юм.

Удирдагчид өнгөрсөн сард утсаар ярьж, Путиныг Япон Улсад айлчлахаас өмнө Абэ ОХУ-д айлчлах шаардлагатай талаар тохиролцжээ.

Харада, Моргулов нар Сири болон Украины байдлыг, түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Япон Улсад айлчлах боломжийг хэлэлцэнэ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ