БНХАУ-руу манай 3 компани мах экспортлохоор болов

Монголын мэдээ
batsaikhan@montsame.mn
2016-02-04 12:51:13

Монгол Улсын мах бэлтгэгч 9 компани БНХАУ- руу Мах экспортлох хүсэлт гаргасан. Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн яам, МХЕГ, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын хамтарсан шинжээчид урд хөрш рүү мах экспортлох сонирхолтой “Завхан Хүнс”, “Мон Тува”, “Хүн Од” зэрэг компанийн  үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж тэнцсэнийг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Дээрх шалгалтаар хяналт магадлагаа хийж Увс, Завхан, Говь-Алтай , Хөвсгөл, Баянхонгор аймагт "Малын шүлхий өвчингүй, эрүүл бүс" гэж зарласан байна. Эдгээр аймгийн бүст малын мах экспортлох боломжтой гэж БНХАУ-аас хариу ирүүлжээ. Эхний ээлжинд “Завхан Хүнс”, “Мон Тува”, “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” гэсэн гурван компани тэнцэж, БНХАУ-руу мах экспортлох эрхтэй болсон байна.

Дээрх шийдвэрийн дагуу "Шүлхий өвчингүй эрүүл бүсээс бэлтгэсэн малын махыг эрүүл, вакцин таригдаагүй бүс нутгаас зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн импортлоно" гэж заажээ. Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгаас зөвхөн Говь-Алтай аймгийн Бургастай боомт л БНХАУ-тай хиллэдэг. Энэхүү боомтоор мах экспорлохыг бас заасан байна. Цаашид мах экспортлох компанийн тоог нэмэх боломжтой гэж МХЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан  

Холбоотой мэдээ