Умард Солонгосын тагнуулчдын удирдагчийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-03 17:01:09

ТОКИО. /RIA Novosti/. “Янз бүрийн мэдээлэл цуглуулж байсан” Пак Че Хуныг мягмар гарагт баривчилсныг Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ешихидэ Суга Токио хотод болсон хэвлэлийн хурлын үеэр нотолжээ.

Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, солонгос үндэстэн болох Умард Солонгосын тагнуулчдын удирдагч Хятад болон Өмнөд Солонгос дахь тагнуулчидтай холбоо тогтоодог байсан байна. Тэрбээр Умард Солонгосын 225 дугаар тагнуулын хэлтэс гэж нэрлэдэг хэлтсийн удирдлагаасаа тушаал авч, дараа нь тагнуулчдад тараадаг байжээ. Пак мөн мөнгө тараах ажлыг хариуцдаг байсан байна. Тэрбээр мөнгөө өгөхийн тулд Хятад, Өмнөд Солонгост байгаа тагнуулчид дээр өөрөө очдог эсвэл тэднийг Японд дууддаг байжээ. Мөн гадаадын зээлийн картыг ихээр ашигладаг байсан байна.

Киодо агентлагийн мэдээлж буйгаар, Токиогийн Цагдаагийн газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийнхэн Пакийг өнгөрсөн зургадугаар сард хууль бусаар ажилгүйдлийн тэтгэмж авахыг оролдсоны дараа сэжиглэж эхэлжээ. Түүний гэрт нэгжлэг хийж компьютерыг нь хурааж авсан байна. Пакийн компьютероос 225 дугаар хэлтсээс өгсөн тушаал бүхий захидал, мөн нууц түлхүүрүүд, кодуудыг илрүүлжээ. Түүнд Өмнөд Солонгосын сонгуулийн өмнөх байдлыг тодруулах, зүүний байгууллагуудтай холбоо тогтоох, Умард Солонгосын үзэл суртлыг дэмжигчдийг олохыг хичээх зааварчилгаа өгсөн байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ