Компани өөрийн хөрөнгөөр халаалтын шугамыг шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 11:52:56

Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг  "Цагаан зуун" ХХК өөрийн хөрөнгөөр нэгдсэн эмнэлгийг халаадаг уурын зуухнаас 6,7 - р байрны чиглэлийн төв шугамыг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна.

Уг шугамын шинэчлэлийг хийснээр 6,7 р байр, 40 айлын орон сууц, Цагдаагийн албан хаагчдын орон сууцнуудын халаалтын чанар сайжрах юм. Өнгөрсөн онд дээрх байрууд нь маш муу халж иргэд даарч, тухгүй  өвөлжжээ. Энэхүү компани нь аймгийн усан спорт сургалтын төвийг барьж байгаа бөгөөд 600 орчим сая төгрөгөөр дээрх халаалтын шугамыг засч сэлбэж байна. Аймаг дараа жил мөнгийг нь төлөх юм байна.

П.Батням
                                   

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд