Сирийн Засгийн газар сөрөг хүчнийг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-01 15:22:59

ДАМАСК. /NHK/. Дамаск хотын захад болсон халдлагад Женев хотод болж буй энхийн хэлэлцээнд оролцогч сөрөг хүчний бүлэглэлүүд дэмжлэг үзүүлсэн гэж Сирийн Засгийн газар мэдэгдсэн байна.

Лалын шиитүүдийн сүмийн ойролцоо гурван удаа бөмбөг дэлбэрсний дараа Сирийн Гадаад хэргийн яам Засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийг буруушаан мэдэгдэл хийжээ.

“Лалын улс” бүлэглэл уг халдлагыг үйлдсэн гэж мэдэгдсэн бөгөөд үүний улмаас 71 хүн амиа алдсан гэж Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглагч байгууллага мэдэгдэв.

Уг халдлага нь энхийн хэлэлцээг тасалдуулах гэсэн оролдлого гэж ЕХ үзэж байна. Мөн энэ хэлэлцээ нь Сири дэх мөргөлдөөнийг зогсоох хамгийн сайн, цорын ганц боломж гэж ЕХ мэдэгджээ.

Уг халдлагатай холбогдуулан Сирийн Засгийн газрын хүчин сөрөг хүчний эсрэг хатуу байр суурьтай байх төлөвтэй байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ