МҮОНР- ийн “Алтан ботго”- ны эзэн Өлзийт сумаас тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-28 21:24:39

Монголын Үндэсний олон нийтийн радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит Алтан ботгоны эзнээр Дундговь аймгийн Өлзийт сумын 1- р багийн тэмээчин Баавгайн Насан тодорлоо. Түүнд “Алтан ботго” шагналыг МҮОНР- ийн орлогч захирал Т. Батзориг, редактор П. Нямлхагва нар өчигдөр гардуулж өгөв.

Тэмээчин Б. Насангийнх өнгөрсөн онд тэмээн сүргээ 611 толгойд хүргэн өсгөж, ээлжийн 120 ингэнээс 120 ботго бойжуулсан амжилтаар ийнхүү “Алтан ботго”- ны эзэн болсон байна.

Урьд нь 1995 онд Өлзийт сумын тэмээчин С. Дашдорж алтан ботгоны эзэн болж байсан бол ийнхүү 20 жилийн дараа тус сумаас хоёр дахь “Алтан ботго”- ны эзэн ийнхүү тодорчээ.

“Алтан ботго”- ны эзнээр тодорсон тэмээчин Б.Насанг мөн улсын сайн малчны цол шагналд аймгаас уламжлаад байгаа ажээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ