Томуугаар өвчлөгсдийн 82 хувийг 0-9 насныхан эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-01-27 12:07:28

Нийслэлийн эмнэлгүүдэд  энэ сарын 18-25-нд нийт 72895 хүн амбулаториор үйлчлүүлснээс 4326  хүн буюу 5.9 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.

Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн түвшинтэй ижил байгаа юм. Багахангай дүүрэгт хамгийн өндөр буюу амбулаторийн үзлэгийн 8.3 хувийг эзэлж байна. Нийт өвчлөгсдийн 82 хувийг  0-9 насны хүүхдүүд  эзэлж,  Хүүхдийн түргэн тусламжийн 1228 дуудлагын 46 хувь амьсгалын замын өвчин эзэлжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ