“ДМЮ” клубын өсвөрийн хөлбөмбөгчид алт, хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-26 10:26:22

Монголын өсвөрийн хөлбөмбөгийн "ДМЮ" клубын 12 хүртэлх насны баг энэ сарын 16-21-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотод болсон олон улсын тэмцээнээс амжилттай оролцож хүрэл медалийн эзэд болов.

Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооноос зүлгэн талбайд футзалын дүрмээр зохион байгуулсан тэмцээнд гурван улсын 15 баг ур чадвараа өрсөлдсөн. Тус тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорчин аймгийн баг алт, ОХУ-ын "Чита" клуб мөнгө, Монголын "ДМЮ" хүрэл медаль хүртсэн юм. БНХАУ-ын удирдагч Си Зинпинь ӨМӨЗО-ыг БНХАУ-ын хөлбөмбөг хөгжүүлэх төв болгох зарлиг гаргаснаас хойш энэ бүс нутагт олон тэмцээн уралдаан зохион байгуулах болжээ.

Дашрамд сонирхуулахад, "ДМЮ" клубын 15 хүртэлх насны баг өнгөрсөн 10 дугаар сард Хөх хотод болсон хоёр орны шилдэг найман багийн тэмцээнд түрүүлсэн бол 12 хүртэлх насны баг нь 12 дугаар сард Хайнан мужийн Санья хотод болсон олон улсын тэмцээнд Бразилын "Флуминенсе", ОХУ-ын "Чита" нэг, хоёрдугаар байр эзэлж, “ДМЮ”-гийн баг гуравдугаар байрт шалгарлсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ