Д.Жаргалсайхан “Хүндэт доктор” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-25 16:40:39

Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан Казахстан улсын спорт, аялал жуулчалын академийн “Хүндэт доктор”-ын цол, зэрэг хүртлээ.

Энэхүү эрдмийн цол, хүндтэй зэргийг өнгөрөгч баасан гарагт Улаанбаатар хотноо “Цайз” ресторанд болсон түүний “Монгол Улсын гавьяат дасгалжуулагч” цол хүртсэний хүндэтгэлийн ёслолын үеэр гардуулав.

Ёслолын ажиллагаанд Казахстан Улсын спорт, аялал жуулчалын академийн Ерөнхийлөгч, Казахстаны оюутны спортын холбооны тэргүүн, Азийн оюутны спортын холбооны аудитор, Олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Кайрат Закирьянов хүрэлцэн ирж гардуулсан  юм.

Д.Жаргалсайхан нь Олон улсын оюутны спортын холбоо, Азийн оюутны спортын холбоо, Монголын оюутны спортын холбоонд 30 орчим жил идэвх зүтгэлтэй ажиллаж байна. Түүний 2014 онд нийтлүүлсэн “Оюутны спорт, Универсиад наадам” номын эрхийг Казахстан улсын спорт, аялал жуулчалын академийн захиргаа авсан бөгөөд удахгүй орос хэлээр хэвлүүлэн гаргаж Казахстан болон төв Азийн орнуудад түгээн гаргахаар бэлтгэж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ