Парисын халдлагыг үйлдэгчид бүхий дүрс бичлэгийг нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-25 11:31:22

ЛОНДОН. /TASS/. 2015 оны 11 дүгээр сарын 13-нд Парист цуврал халдлага үйлдэгчид барьцааны хүмүүсийг хөнөөж байгаа дүрс бичлэгийн террорист “Лалын улс” бүлэглэл нийтэлжээ. Энэ тухай Лондоны “Daily Telegraph” сонины цахим хувилбарт мэдээлсэн байна.

“Лалын улс”-ын нийтэлсэн дүрс бичлэгт Парисын халдлагыг үйлдсэн террористууд үл таних барьцааны хэд хэдэн хүнийг цаазалж байгаагаар гарсан. Дүрс бичлэгийг 11 дүгээр сарын халдлагаас өмнө авсан боловч ням гарагийн орой нийтэлсэн” гэж тус сонины мэдээлэлд дурджээ.  “Daily Telegraph” сонинд мэдээлж буйгаар, зандалчдын нэг нь “Stade de France” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо амиа золиосолсон террорист Билаль Хадфи аж. Дүрс бичлэгт гарч буй бас нэг террорист бол террористууд Bataclan концертын танхимыг эзэлсний дараа цагдаа нар дайрах үеэр устгасан Сами Амимур гэгч этгээд юм. Дүрс бичлэгт Лондоны Тауэрскийн гүүр болон Гэгээн Павелын сүмийг харуулж, “Дайсны эгнээнд байгаа хэн ч болов бидний хутганы бай болох болно” гэж сүрдүүлжээ. Мөн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон болон Төлөөлөгчдийн танхимын спикер Жон Беркоугийн зургийг харуулсан байна. 

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ