“Сод Монгол групп” хямдралтай шатахуун худалдаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-22 11:35:09

Хэнтий аймагт  “Сод Монгол групп” ШТС нь салбар колонкоо энэ сарын 18-ны өдөр нээлээ. Энэхүү колонк нь иргэд, худалдан авагчиддаа зориулан  Монголын анхны ухаалаг шатахууны АиСи картаар үйлчлэх юм.

Тус картыг  5000 төгрөгөөр худалдан  авч картандаа мөнгө байршуулан шатахуунаа худалдан авах аж. Шатахуун худалдан авах бүрт 1 литр тутам 50 төгрөгийн хямдралтай бөгөөд орой 18:30-21:20 цагийн хооронд карт худалдан аваагүй иргэдэд 50 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.  Мөн тус колонк иргэддээ зориулан “Сар шинийн”  урамшуулал зарлаж энэ сарын 18-наас ирэх сарын 11 хүртэл 50 төгрөгийн урамшуулал зарлаж байгаа юм.

“Сод Монгол групп” ШТС -ийн Хэнтий аймаг дах салбар хариуцсан дарга Д.Магсар” Бид иргэддээ илүү давуу чанарыг санал болгож байна. Учир нь АиСи карт худалдан авсан иргэд Сар шинийн урамшуулалаар илүү давуу эрхтэй бөгөөд нийтдээ 100 төгрөгийн урамшуулал авна” гэв.

Мөн  энэ картын хэрэглэгч болохыг хүсвэл хувь хүн жолооны үнэмлэх, байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, албан бичиг, байгууллагын тамгатайгаа   “Сод Монгол групп” ШТС-ийн картын төв дээр очиж бүртгүүлэх юм.  Картаа цэнэглэхдээ байгууллагын дансаа банкны шилжүүлгээр эсвэл ШТС дээрх картын төвүүд дээр бэлнээр цэнэглэх боломжтой бөгөөд хувь хүн тус төвд ирж картаа цэнэглэх юм.

Тус колонк нь хоёр дах салбараа ирэх сард Хэнтий аймагт барихаар барилгын шаваа тавьжээ.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ