Нэгдүгээр сарын 22-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-22 09:05:59

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

08.30 цагт Монголын авто замын салбарын инженер техникийн ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах "Сайдын нэрэмжит" 4 дэх удаагийн уралдаан  АТҮТ-ийн хурлын зааланд эхэлнэ.

09.00 цагт “Уур амьсгалын өөрчлөлт: Тоо бүртгэл, чадавх, санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын “Сүлд” танхимд болно.

09.30 цагт Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвөөс хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй "Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2015" шалгаруулах болзолт уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ "УБЦТСүлжээ" ТӨХК-ийн Зүүн түгээхийн төв байранд болно.

10.00 цагт Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан ЭМСЯ-нд ажиллаж, үйл ажиллагаатай танилцана.

11.00 цагт Хууль зүйн сайд Д.Дорлигжавын Хууль сахиулахын их сургуулийн удирдлага, багш, албан хаагчидтай хийх уулзалт Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд байрлах "Жанжин" клубт болно.

12.00 цагт МИАТ компани ажилчдаа хууран мэхэлж байгаа талаар тус компаний ажилчид Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн эхний хэлэлцүүлэг БСШУЯ-нд олно.

15.00 цагт Хөгжлийн хөтөлбөр намын Бага хурал Засгийн Газрын XI байранд болно.

Холбоотой мэдээ