"Реал Мадрид" 11 дэх жилдээ хамгийн орлоготой клуб боллоо

Дэлхийд | Спорт
jargal@montsame.mn
2016-01-21 17:08:27

МОСКВА. /RIA Novosti/. “Deloitte” компаниас жил бүр гаргадаг хамгийн ашиг орлоготой клубуудын жагсаалтыг Испанийн “Реал Мадрид” клуб 11 дэх жилдээ тэргүүлжээ.

2014-2015 оны улирлын тоглолтод “Реал” 577 сая еврогийн орлого олсон нь өмнөх улирлын ашгаас 27.5 сая еврогоор нэмэгдсэн дүн аж.  Өнгөрсөн улирлын тоглолтод Мадридын клуб дэлхийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, УЕФА-гийн Супер цомын эзэн болжээ.

Жагсаалтын хоёрдугаарт Испанийн “Барселона” клуб орсон байна. Испанийн хөл бөмбөгийн аваргаар шалгарч, мөн тус улсын Супер цомын төлөө тэмцээн болон 2014-2015 оны улирлын тэмцээнд түрүүлсэн каталончууд 560.9 сая еврогийн орлого олсон байна.  Хамгийн ашиг орлоготой клубуудын жагсаалтын гуравдугаарт, 519.5 сая еврогийн орлого олсон Английн "Манчестер Юнайтед" клуб бичигджээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ