Эрүүл мэндийн хэд хэдэн төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхээр тогтлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 09:05:24

Увс аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд чуулж, 2015 оны ажлаа дүгнэн 2016 оны зорилтоо тодорхойллоо.

2016 онд Увс аймгийн эрүүл мэндийн салбарын ажил үйлчилгээг чанаржуулахын тулд Орон нутгийн хөгжлийн сан болон өөрийн нөөц хөрөрөнгөө ашиглан цахим эрүүл мэнд төслийг эхлүүлж, сумдын эрүүл мэндийн төвийг зайн оношлогоонд холбож, багийн эмч нарын унааг 50 хувь шинэчлэн, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн оношлогоог сайжруулах юм байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай аппарат, тоног төхөөрөмжүүдийг авч, Малчин, Тэс сумын эрүүл мэндийн төвийн байрыг засварлаж, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх шаардалагатай гэж үзлээ. Тэрчлэн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан эрүүл мэндийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө, “Сүү” хөтөлбөр, “Хүүхдэд ээлтэй эмнэлэг” болзол, Давсны хэрэглээг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллахаар болсон юм.

Мөн үеэр салбарын яамны шагналаар 17 хүнийг шагнаснаас гадна 2015 оны Эрүүл мэндийн салбарын системийн аваргуудыг тодрууллаа.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ