Арилжааны банкуудад 35.48 сая ам.доллар, 8 сая юань нийлүүлэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2016-01-19 12:12:31

Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 2007.01 төгрөгийн ханшаар 35.48 сая ам.доллар, 305.05 төгрөгийн нэг ханшаар 8.0 сая юанийг тус тус нийлүүлэв.

Мөн өдрийн гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 12.95 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлснийг биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийнүр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны хэрэгсэл юм. 

Валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ