"Багачуудын Улаан Загалмай"-д 39 хүүхэд элслээ

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 08:36:50

Дархан-Уул аймгийн Улаан Загалмайн хорооноос эрхлэн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа А.Соёлмаа эрхлэгчтэй 11 дүгээр цэцэрлэгийн хамт олонд Улаан Загалмайн үйл ажиллаагааны талаар сургалт явуулж мэдээлэл хийлээ.

“Бид энэ үеэр тус цэцэрлэгийн ахлах бүлгийн 39 хүүхдийг "Багачуудын Улаан Загалмай"-н гишүүнээр элсүүлж МУЗН-н хүүхэд залуучуудын хөдөлгөөний эгнээг нэмэгдүүллээ. Манайх цаашид гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх үүднээс улаан загалмайнхаа үйл ажиллагааг нийтэд өргөн дэлгэр сурталчлах ажлын үе шаттай зохион байгуулна” гэж аймгийн УЗХ-ны дарга Б.Отгонбаяр ярилаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ