Зорчигч тээврийн үйлчилгээний үнэ хямдарлаа

ОРОН НУТАГТ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 14:44:37

Булган аймагт авто тээврийн үйлчилгээ явуулдаг "Залманхангай" ХХКомпани нь аймгийн төвөөс сумдруу болон хот хоорондын чиглэлд  үйлчилгээнийхээ үнийг хямдрууллаа.

Булган-Хутаг-Өндөр сумын чиглэлд 1000 төгрөгөөр хямдруулж 11000 төгрөгөөр, Улаанбаатар-Баяннуур, Улаанбаатар-Дашинчилэн, Улаанбаатар-Гурванбулаг чиглэлд тус тус 2000 төгрөгөөр хямдруулж Гурванбулаг-13000 төгрөг, Дашинчилэн-10000 төгрөг,  Баяннуур-9000 төгрөгөөр үйлчлэх боллоо.

П.Батням

Холбоотой мэдээ