"Морин хуур 2015" наадмын Гала тоглолтод 25 бүтээл өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-18 12:59:21

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадмын эхний шатанд шалгарсан уран бүтээлийн нэрс тодорлоо.

Энэ жил Баян-Өлгий, Увс, Хэнтий, Орхон аймгийн хөгжмийн зохиолчдын 93 бүтээл өрсөлдсөнөөс эхний шалгаруулалтад 25-ыг нь кодоор шүүн сонгожээ. Кодоор шүүсний давуу тал нь бүтээлээ ирүүлсэн уран бүтээлчийн нэр нууц байх бөгөөд энэ нь шударга шүүхэд нийцнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүд энэ сарын 28-нд СТӨ-нд болох Гала тоглолтод оролцох юм.

Гала тоглолтод оролцох уран бүтээлийн нэрсийг хүргэж байна.

Д.Нацагдорж  “Тэнгэрийн хаяа”
Д.Дорлиг  “Аав л нутаг хоёр минь”
Д.Цэцэрлэг “Ээж минь та урт наслаарай”
Р.Санжсүрэн “Хүчтэний манлай”
 Б.Магсаржав “Гэргий ээж”
Г.Тэрбиш “Ембүүтэй нуур”
Х.Алтангэрэл “Дарьгангын хээр тал”
Н.Чулуунхүү “Алтан овог”
Ц.Эрдэнэбат “Уйдашгүй эх орон”
Б.Цогтдэлгэр “Сүүнд ивэлсэн хайр”
Г.Ариунболд – “Тэнгэр энтэй аав”
Д.Батсүх “Дөрвөн цагийн аяс”
Б.Бямбабаяр “Цэцэн ханы нутаг”
Б.Бат-Эрдэнэ “Хоймор өнжих нар”
У.Пүрэвсүрэн “Отгонтэнгэр тандаа”
Г.Жанцансамбуу “Хакүхо их аварга”
Н.Бат-Өлзий “Аглаг бүтээлийн орон”
Ц.Саранзаяа “Хамгийн сайхан орон”
Ц.Пүрэвхүү “Жигүүрт саарал”
Д.Чулуун “Улаанбаатар”
Т.Сэр-Од “Тавилангийн харгуй”
У.Нармандах “Эхийн сэтгэл”
А.Мөнгөншагай “Хайрын цагаан даль”
Х.Мөнхертөнц “Үй зайгүй миний найзууд”
Н.Жанцанноров “Бурхан Халдун”  

Оны шилдэг дууны Гран при шагналд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөл, Морин хуур цом, тэргүүн шагналд БСШУЯ-ны нэрэмжит өргөмжлөл цом мөнгөн шагнал тус тус олгох юм.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ