“Цагаан сар-2016” шатрын тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 10:33:27

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын нэрэмжит “Цагаан сар-2016” шатрын тэмцээн 1 дүгээр сарын 30-31-ний өдөр БТСГ-т болох аж.

Тэмцээнийг Аймгийн Биеийн тамир спортын газар, Шатрын зөвлөл зохион байгуулж бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Г.Өлзийдоо захиралтай “Дорнод Монгол” ХХК ажиллаж байна.

Энэхүү тэмцээнээр   Хэнтий аймагт шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, улмаар улс, бүс, олон улсын тэмцээнд амжилт гаргахад дэмжлэг үзүүлэх, спортын цол зэрэгтэй тамирчид шинээр төрөн гарахад хувь нэмрээ оруулах зорилготой ажээ. Тус тэмцээнийг монголын шатарчдын дунд нээлттэй хэлбэрээр явуулж байгаа бөгөөд шатарчид талдаа нэг цагийн хяналттайгаар Швейцари системээр 9-11 өрөг тоглох болон дэлхийн шатрын холбооны дүрмийг баримталж тоглох ба рейтинг бодогдох юм.

Тэмцээнд оролцогчдын бүртгэлийг энэ сарын 29-ний өдөр 9:00-18:00 цагийн хооронд спорт цогцолборт бүртгэж, мандат олгож Хэнтий аймгийн тамирчид эрхийн хураамж 5000 төгрөг, бусад аймаг, хотын тамирчид эрхийн хураамж 10000 төгрөг төлөх юм байна.

Тамирчдад олгогдох мөнгөн шагналын хэмжээ 2.000.000 төгрөг бөгөөд байр эзэлсэн тамирчдад  шагналыг давхардуулан  олгохгүйг  албаныхан хэллээ.

О.Буянхишиг

 

 

 

Холбоотой мэдээ