“Дорноговь түншлэл-2015” үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 23:07:05

Дорноговь аймгийн ЗДТГ, ХААГ-аас  жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг “Дорноговь түншлэл-2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-20-нд Сайншанд хотод болно.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар “Шилмэл мал-2015”, аймгийн ажил мэргэжлийн аварга тогооч шалгаруулах уралдаан, “Дорноговь аймгийн худалдагч нарын анхдугаар зөвлөгөөн”-ийг тус тус хамтатган зохион байгуулахаар төлөвлөжээ. Үзэсгэлэн худалдааны  үеэр шилдэг бүтээгдэхүүнийг есөн номинациар, соёлч үйлчилгээг гурван номинациар, мөн тусгай байр хоёр, шинийг санаачлагч номинацид үйлдвэрлэгчдийг нэр дэвшүүлж шалгаруулах юм байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд