НАСА-гийн сансрын аппарат дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-01-15 15:06:06

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн гараг хоорондын “Жуна” станц сансрын орон зайд нарны зайгаар хамгийн хол ниссэн зайгаар дээд амжилт тогтоожээ. 2011 онд Бархасвадь гараг руу хөөргөсөн уг судалгааны аппарат Нарнаас 793 сая км холдлоо гэж Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв мэдээлсэн байна.

“Жуна” станц нь Чурюмова-Герасименко сүүлт од руу аялсан Европын гараг хоорондын "Розетта" станцын тогтоосон өмнөх амжилтыг эвджээ. “Жунод” суурилуулсан тусгай төхөөрөмж, өндөр үр ашигтай нарны зайнуудын ачаар ийм амжилт тогтоож чадлаа” гэж Калифорни муж улсын Пасаден хот дахь Тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн төслийн удирдагч Рик Найбэккен ярьсан байна. Уг станцад 18698 тусдаа хэсгээс бүрдсэн 9 метр  урт нарны зайн гурван хавтан суурилуулжээ. Дэлхий дээр тэдгээрийн нийт хүчин чадал нь 14 кВт хүрдэг байна.

“Гэхдээ Дэлхийтэй харьцуулахад Бархасвадь гараг нь Нарнаас тав дахин хол зайд оршдог бөгөөд нарны гэрэл тэнд 25 дахин сул байдаг. Тиймээс “Жуно”-гийн аварга том нарны зай тэнд ердөө 500 ваттын эрчим үүсгэх боломжтой, гэхдээ энэ нь аппарат даалгавраа биелүүлэхэд хангалттай илүү хүрэлцэхээс эрчим хүч юм” гэж Рик Найбэккен ярьжээ. 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ