Трамп: Обама АНУ-ын Үндсэн хуульд халдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-15 14:31:33

ВАШИНГТОН. /Sputnik/. Ерөнхийлөгч Барак Обама өргөн хүрээний асуудлуудад эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, АНУ-ын Үндсэн хуульд халдаж байна гэж тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр мэдэгджээ.

Обама руу дайрсан Трампын мэдэгдлийг  бусад нэр дэвшигч мөн хийсэн байна.

Конгрессын олонх Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчидтэй хийх хэд хэдэн мэтгэлцээний зургаа дахь нь энэ бөгөөд АНУ-ын телевиз, нэвтрүүлгээр гарсан байна.

Обама гүйцэтгэх эрх мэдлийнхээ хүрээнд АНУ-ын Конгрессын зөвшөөрөлгүйгээр арга хэмжээ авч болно. Эрх мэдлийн хүрээндээ хэрэгжүүлж болох түүний арга хэмжээг дурдвал, Гуантанамо дахь шоронг хаах, галт зэвсгийн тухай хуулийг чангатгах, Куба-АНУ-ын харилцааг хэвийн түвшинд хүргэх юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ