"Хьюндай" гибрид автомашин үйлдвэрлэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-01-15 13:53:36

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч Хьюндай Мотор компани байгаль орчинд ээлтэй хос хөдөлгүүрт анхны машинаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ жил 30000 ширхгийг худалдаанд гаргахаар төлөвлөжээ.  

Хьюндай Мотор энэ жил эх орондоо болон хилийн чанадад тус бүр 15000 ийм машин борлуулах зорилготой байна. 2017 онд 62000 машинаа гадаадад нийлүүлж борлуулалтын тоогоо 77000 болгож өсгөх зорилготой байна. 

Хьюндай Мотор группын дэд дарга Квон Мүүн Сик Сөүлд болсон шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээний үеэр хэлэхдээ, “Бид ирээдүйн зах зээлийн бодлогыг бэхжүүлэх хүрээнд байгаль орчинд ээлтэй технологид төвлөрөн ажиллаж байна” гэжээ.

"Урьд нь эко машин гэхээр түлшний хэмнэлтэд анхаардаг байсан бол одоо бүх төрлийн машины түлш зарцуулалтыг бууруулж, тав тухтай байдлыг бий болгоход анхаарах үндсэн дээр энэ загварыг гаргаж байна" гэж тэрбээр нэмж хэлжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ