Шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатуудад хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 09:20:05

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нарын удирдлагууд тус аймагт оршин суугаа “Монгол Улсын Шинэ Үндсэн хууль”ийг батлалцсан АИХ-ын Депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж санал хүсэлтийг нь сонсов.

АИХ-ын депутатууд 1992 онд Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож 200 мянга гаруй санал ирүүлж байсан тухай ярилаа. Монголчууд түүхэндээ дөрвөн удаа үндсэн хууль баталсан. Шинэ үндсэн хуулиас өмнөх үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэхдээ өмнөх гурван үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны хууль хэмээгддэг байжээ. 1992 оны шинэ үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан хууль болсон гэж үздэг хэмээн депутатууд дурсаж ярилаа.

                                                                                                           Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ