Баян-Өлгий аймаг анх удаа 2 сая гаруй мал тоолууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 17:16:59

Баян-Өлгий аймгийн 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүн гарлаа. Тус аймаг түүхэндээ анх удаа 2 саяас дээш буюу 2021046 толгой мал тооллууллаа. 

Үүнээс тэмээ 4717, адуу 77291, үхэр 144761, хонь 850620, ямаа 943651 толгой, өнгөрсөн онтой харьцуулбал 107,3 хувиар буюу 137436 толгой малаар нэмэгдэж өссөн, нийт малын 41,4 хувийг хээлтэгч мал эзэлж байна. Хамгийн их мал тооллуулсан сумаар Цэнгэл, хамгийн их тэмээтэй сумаар Улаанхус, хамгийн их адуутай  сумаар Дэлүүн, хамгийн их үхэртэй сумаар Дэлүүн, хамгийн их хоньтой сумаар Цэнгэл, хамгийн их ямаатай сумаар Цэнгэл сум тодорч байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ