Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 1 хувиар бууруулав

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2016-01-14 17:08:44

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар гаргасан Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хүүгээр бууруулах шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн Монголбанкны Мөнгөний бодлогын хүү 12 хувь болж байгаа юм. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци өнгөрсөн 11 дүгээр сарын эцэст 2.9 хувь болсон.  Мөн дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, тогтвортой байх эерэг хандлагууд бий болж байгаа нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих төлөвтэй байгаа тул мөнгөний бодлогын хүүг бууруулах болжээ. Мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлох юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ