“Өлгий Байгаль” нөхөрлөлүүдийн холбоонд 22 сая төгрөг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-01-14 14:33:22

Баян-Өлгий аймгийн сумдын Агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нөхөрлөлүүдийн   үйл ажиллагааг дэмжих зорилгоор Баян-Өлгий аймгийн “Өлгий Байгаль” нөхөрлөлүүдийн холбоонд Турк улсын “Амьтан хамгаалах сан”-гаас 22 сая төгрөг хандивлав.

Өвөлжилт хүндэрч ихэнхи аймаг сумдад зудын байдалтай байгаагаас шалтгаалан зэрлэг ан амьтдын амьдрах нөхцөл хүндэрч байна. Тиймээс Турк улсын “Амьтан хамгаалах сан”-гаас Баян-Өлгийн аймгийн Агнуурын бүс нутгууд дахь амьтдад Биотехникийн арга хэмжээ авах, хамгааллын үйл ажиллаанд зарцуулах зорилгоор дээрх хандив өргөснийг өчигдөр буюу энэ сарын 13-нд Байгаль орчны иргэний зөвлөл (БХИЗ)-ийн удирдлагууд гардуулав.

БХИЗ нь 2014 оноос Баян-Өлгий аймгийн Амьтны нөөцийн хамтын менежментийн Ерөнхий зохицуулагчаар ажиллаж, аймгийн ерөнхий агнуур, зохион байгуулалт, ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлжээ. Энэ хүрээнд 2014-2015 онд нийт 287 сая төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлж, үйл ажиллагааг нь дэмжсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ