Санхүүгийн зах зээлийн урт хугацааны стратегийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-14 13:23:42

Санхүүгийн салбар хоорондын уялдаа холбоог хөгжүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг энэ сарын 15-нд Төрийн ордонд зохион байгуулах болсон талаар өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны удирдлагууд мэдээлэл хийлээ.

СЗХ-ноос 2015 онд “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн төслийг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулж, салбарынхандаа танилцуулсан. Үндэсний форумаар уг хөтөлбөрт тусгасан санхүүгийн зах зээлийн урт хугацааны стратеги, хөрөнгө оруулалтын шинэ орчин, санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба ядуурлыг бууруулах арга хэмжээний талаар хэлэцэхээр төлөвлөсөн байна. Мөн хөрөнгө оруулалтыг дэмжих, хууль эрхзүйн орчинд тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход гол анхаарлаа чиглүүлэх аж.

Форумд банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн салбарын зохицуулагчид зэрэг 600 гаруй төлөөлөгч оролцох юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ