Хэнтий аймгийн “Мөсний шагайн” холбоог байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 17:21:21

Хэнтий аймгийн Биндэр суманд аймгийн аварга шалгаруулах “Мөсний шагайн” харвааны тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

Тэмцээнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Биеийн тамир, спортын газар, Биндэр сумын засаг даргын тамын газар хамтран зохион байгуулсан бөгөөд тэмцээнд нийт 10 багийн 60 гаруй харваачид оролцлоо.

Энэхүү тэмцээн нь багийн болон цуваа харвааны төрлүүдээр явагдаж багийн харвааны төрөлд Биндэр сумын баг нэгдүгээр байр, Хэрлэн сумын баг хоёрдугаар  байр, Баян-Адрага сумын баг харваачид гуравдугаар байрыг  тус тус эзэлжээ. 

Мөн ганцаарчилсан /цуваа/ харвааны төрөлд Биндэр сумын Засаг дарга Н.Алтангэрэл нэгдүгээр байр, Биндэр сумаас оролцогч н.Мэндсайхан хоёрдугаар байр, Хэрлэн сумаас оролцогч, аймгийн ИТХ-ын ажилтан Ё.Баяртулга гуравдугаар байрыг тус тус эзлэв.

Энэ үеэр аймгийн “Мөсний шагайн” холбоо байгуулагдсан бөгөөд тэргүүнээр нь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ө. Цогбадрах сонгогдлоо.

О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ