Холбоо тогтоох бүлэг анхны уулзалтаа хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-13 14:20:44

МИНСК. /TASS/. Украины байдлыг зохицуулах холбоо тогтоох бүлэг шинэ оны анхны уулзалтаа Беларусийн нийслэл Минск хотод лхагва гарагт хийнэ.

Холбоо тогтоох бүлгийн улс төрийн салбар бүлэг бусдаас түрүүлж ажилдаа орсон байна. Тус салбар бүлгийн хэлэлцэх асуудал нь өршөөл үзүүлэх тухай хуулийн үзэл баримтлалыг боловсруулах болон Донбассын сонгуулийн тухай хуулийн асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэх юм.

Улс төрийн салбар бүлэг дэх Киевийн төлөөлөгч Роман Бессмертныйгийн хэлснээр, холбоо тогтоох бүлгийн үйл ажиллагаа ерөнхийдөө өөрчлөгдөхгүй бөгөөд өнгөрсөн онд шийдэж чадаагүй асуудлуудыг шийдэх ажилдаа эргэн орно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ