Иран АНУ-ын хоёр усан онгоцыг саатуулжээ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-13 08:45:47

ВАШИНГТОН. /Xinhua/. Персийн булан дахь Фарси арлын ойролцоох Ираны усанд нэвтэрсэн АНУ-ын Тэнгисийн цэргийн хоёр усан онгоцыг Ираны цэргийнхэн саатуулсан байна гэж АНУ-ын хэвлэлд мэдээлжээ.

АНУ-ын усан цэргүүд Ираны усанд нэвтэрсэн эсэх нь тодорхойгүй байна гэж Пентагоны албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Есөн залуу, нэг бүсгүйгээс бүрдсэн усан онгоцны багийн гишүүд Кувейтээс Бахрейн хүрэх сургалтын даалгавар гүйцэтгэж явсан бөгөөд усан онгоцонд механик гэмтэл гарч, Ираны усанд нэвтэрсний улмаас тус улсын Хувьсгалт гвардын хүчинд саатуулагджээ гэж хэвлэлд мэдээлжээ.

Америкийн усан цэргүүдийг суллахаар тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ираны албаны хүмүүстэй утсаар ярьжээ.

АНУ-ын албаны хүний мэдээлснээр, уг хэрэгт үл ойлголцол гарсныг иранчууд ойлгож, удахгүй америкчуудыг суллахаар тохиролцсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ