Хориод мянган хонийг вакцинжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 11:13:32

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ-аас орон нутагтаа хонины “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тарилгын ажил зохион байгуулж байна.

Энэ талаар тус сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэжаргалаас тодруулахад ”Тарилга зохион байгуулах гурван Ажлын хэсгийг тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж хонин сууриудад ажиллуулж байгаа. Тарилгад хамруулах  нийт 56 мянган хонь буйгаас одоогийн байдлаар 20 орчим мянгад нь тарилга  хийлээ. Өвлийн ид хүйтэн үргэлжилж байгаа болохоор малчны суурь бүрт хүрч ажиллахад  хүндрэл бэрхшээл үүсч тариа хөлдөх эрсдэл гарч байна” гэлээ.

Тус сумын нутагт Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил, өөрийн аймгийн Даланжаргалан, Айраг сумаас 10-аад мянган мал, таван мянга гаруй адуун сүрэг оторлож байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ