Нөхөн сэргээлтэд 80 гаруй саяыг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 10:59:32

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд Баянхонгор аймаг 139 сая төгрөгийг зарцуулах эрхийг 2015 онд олгожээ.

Мөн онд 10 булгийн эхийг хамгаалах 20 сая, 5 га талбайд ойн зурвас байгуулах 10 сая, 20 сумын байгаль хамгаалагчийг унаагаар хангахад 31 сая, уст цэгүүдийн тооллого хийхэд 20 саяыг төсөвлөжээ. Мөн мод үржүүлгийн газар өргөтгөхөд 10 сая, сургалт сурталчилгаа хийхэд 10 сая, эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийхэд 30 сая төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөсөн ч  “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуульд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулснаар төсөв тус тус танагдсан байна. Энэхүү арга хэмжээний зардал 2015 онд 84.6 сая төгрөг зарцуулагдсан байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ