“Samsung” хэмнэлттэй зай хураагуураа танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-01-11 12:43:14

СӨҮЛ. /Yonhap/. “Samsung SDI” корпораци нь “Samsung Group”-ээс гаргаж байгаа нэг удаад 600 километрийн зайд ажиллуулах боломжтой бүрэн цэнэглэгдсэн цахилгаан тээврийн хэрэгсэлд зориулсан зай хураагуураа даваа гаригт танилцууллаа.

Тус компани нь 2020 онд АНУ-ын Детройт хотод болох Хойд Америкийн олон улсын авто шоуны үеэр үйлдвэрлэлээ эхлүүлэн танилцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өмнөх 500 километрийн зайд зориулан бүтээсэн зай хураагуурын дээд амжилтыг эвдэж байгаа юм.

“Samsung SDI” дэлхийн зах зээлд 2015 онд 278,000 ширхэг “EV” зай хураагуурыг цахилгаан машинд зориулан үйлдвэрлэж байсан бол 2020 онд 1,16 саяд хүргэхээр төлөвлөжээ.

“Samsung SDI” нь шинэ бүтээгдэхүүнээ эрчим хүчинд үр ашигтай “EV” зай хураагуур болохыг танилцуулав. Ингэж сайжруулснаар үйлдвэрлэгчид олноор нь үйлдвэрлэх, зардлыг бууруулах боломж олгоно гэж мөн нэмж тайлбарлалаа.

Үүнээс гадна, тус компани эрчим хүчний үр ашгийг 20 хүртэл хувиар дээшлүүлэх боломжтой бага хүчдэлийн системийн шийдлийг танилцуулсан юм. Энэ шийдэл нь уламжлалт машин хэрэглэж болох бөгөөд хийн ялгаралтыг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах боломжтой гэж тус компани үзэж байгаа юм.

Өрсөлдөх чадвартай болтлоо сав баглаа боодол нь өөрчлөгдөхгүй гэж “EV” зай хураагуурын анхны үйлдвэрлэлээ Хятадад эхлүүлсэн “Samsung SDI” корпорацийн төлөөлөгчид хэлжээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ