Умард Солонгосыг хар жагсаалтад оруулахыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-08 14:20:48

ВАШИНГТОН. /Xinhua/. Умард Солонгос цөмийн дөрөв дэх туршилтаа хийсэнтэй холбогдуулан тус улсыг терроризмыг ивээн тэтгэгч улсуудын жагсаалтад оруулахыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Марко Рубио уриалсан байна.

"Цөмийн хөтөлбөрт зарцуулах мөнгийг нь хязгаарлах бүх арга хэмжээг бид Умард Солонгост авах хэрэгтэй. Тиймээс тэднийг терроризмыг ивээн тэтгэгч улсуудын жагсаалтад дахин оруулах хэрэгтэй" гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, Умард Солонгосын нэр уг жагсаалтад өмнө нь байсан боловч тэдэнд найр тавин жагсаалтаас хассан. Одоо БНАСАУ-ыг буцаан уг жагсаалтад оруулах хэрэгтэй гэж мэдэгдээд, гадаадад байгаа Умард Солонгосын удирдагчдын хөрөнгийг шалгах арга хэмжээ авахыг уриалжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ