Дэвид Кэмерон Германаас дэмжлэг хүсэв

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2016-01-08 10:14:47

ЛОНДОН. /Anadolu/. Европын Холбоог шинэчлэх оролдлогыг нь дэмжихийг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Германд уриалжээ.

Европын Холбооны түншүүдтэй хийж буй хэлэлцээ, тухайлбал, Их Британийн Европын Холбоон дахь гишүүнчлэлийн нөхцөлийг дахин авч үзэх Кэмероны амлалт “бэрхшээлтэй” байгаа ч сайн явж буйг пүрэв гарагт Германд хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд хэлсэн байна.

Хорин найман гишүүнтэй Европын Холбооны гишүүн орнууд хооронд иргэд чөлөөтэй зорчих эрхийг Кэмерон хүчингүй болгохыг хүсэж байна гэсэн Европын зарим удирдагчийн болгоомжлолыг тэрбээр шүүмжилжээ.

“Чөлөөтэй хөдөлгөөний үзэл баримтлалыг Их Британи дэмждэг” гэж Германы Канцлер Ангела Меркельтэй Баварид уулзсаныхаа дараа тэрбээр сэтгүүлчдэд хэлсэн байна.

“Их Британийн олон иргэн Европын өөр орнуудад ажиллаж, амьдардаг. Гэсэн хэдий ч, нийгмийн халамжийн систем, ялангуяа, Их Британийн нийгмийн халамжийн систем иргэдийг татагч хиймэл хүчин зүйл биш гэдгийг нягтлах хэрэгтэй байна. Учир нь, сүүлийн жилүүдэд шилжин суурьшилт хэмжээнээс хэтэрсэн  нь бидэнд хүндрэл учруулж байгаа” гэж Кэмерон хэлэв.

Х.Аминаа

Холбоотой мэдээ