Ираны Элчин сайдыг Турк дууджээ

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2016-01-08 09:35:34

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Саудын Арабт хийсэн айлчлалын талаарх Ираны хэвлэлүүдэд гарсан мэдээлэл нь маргаан дагуулсантай холбоотойгоор Анкарад суугаа тус улсын Элчин сайдыг дууджээ.

Ираны хэвлэлүүдэд Саудын Араб 47 хүнийг цаазаар авсан асуудлыг Эрдоганы айлчлалтай холбосон тул тус улсын Элчин сайдыг пүрэв гарагт дуудсан талаараа Туркийн Гадаад хэргийн яам мэдэгдэл хийсэн байна.

Ираны хэвлэлүүдэд ингэж нийтэлснийг болон Эрдоганыг буруутгасныг уг мэдэгдэлд буруушааж, иранчуудад Туркийн Ерөнхийлөгчийн талаар сөрөг ойлголт өгөх зорилготой мэдээлэл нийтлэхээ зогсоохыг шаарджээ.

Тухайн улсад явуулж буй гадны дипломат ажиллагааны аюулгүй байдлыг хүлээн авагч улс хариуцдаг учир Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яам, Мешхед хот дахь тус улсын Консулын газарт болсон халдлагыг тайлбарлах, хүлээн зөвшөөрөх аргагүй гэдгийг Ираны Элчин сайдад мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-31-нд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Саудын Арабт айлчилсан юм.

“Терроризм”-ийн хэрэгт буруутгаж, лалын шиитийн нэр хүндтэй санваартан Нимр Бакир аль-Нимрийг бусад 46 хүний хамтаар нэгдүгээр сарын 2-нд Саудын Араб цаазаар авсан байна.

Х.Аминаа

Холбоотой мэдээ