Цахим үнэмлэхийг бүх салбарт ашиглах боломжийг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 18:39:02

Орхон аймагт таван аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтнүүд чуулж байна. Энэ нь Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар хөдөө орон нутаг дахь хэлтсүүдийн үйл ажиллагааг сайжруулах, мэдээ мэдээллээр хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.

Уг чуулганд  Увс, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймгийнхан оролцож байна. Чуулганы үеэр цахим үнэмлэхтэй холбоотой мэдээлэл хүргэсэн. Цахим үнэмлэхийг өнгөрсөн 2012 оноос олгож эхэлсэн. Уг үнэмлэх нь өөрт мэдээллийн сан агуулсан бөгөөд иргэд үүнийг төр захиргааны байгууллага болон зарим үйлчилгээний байгууллагуудад тусгай төхөөрөмжинд уншуулан үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой. Гэсэн ч эл үнэмлэхийг төрийн болон бусад үйлчилгээд бүрэн ашиглаж чадахгүй байгаа юм. Иймд ирэх онд цахим үнэмлэхийг ямар ч салбарт ашиглаж болох болоимж, орчин бүрдүүлэх талаар энэ үеэр хэлэлцлээ .

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд