АНУ-ын нефтийн нөөц буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-01-07 12:27:35

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын нефтийн арилжааны нөөц 12 дугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 1 хүртэлх долоо хоногийн хугацаанд 5.1 сая торхоор буурч, 482.3 сая торх болсон тухай тус улсын Эрчим хүчний яам мэдээлжээ.

АНУ-ын нефтийн нөөц 439 мянган торхоор нэмэгдэнэ гэж “Bloomberg” агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид урьдчилан таамаглаж байсан байна. Лондоны ICE биржид “Brent” маркийн нефтийн дараа сард нийлүүлэх гэрээний үнэ 5 хувиар буурч нэг торх нь 34.6 доллар болжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ