Шри-Ланка өндөржүүлсэн бэлэн байдалд байна

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2016-01-07 11:37:15

КОЛОМБО. /Xinhua/. “Лалын улс” террорист бүлэглэлийн гишүүд Шри-Ланка улсад ажиллагаа явуулж буй эсэхийг тогтоохоор тусгай хүчнийхэн нь өндөржүүлсэн бэлэн байдалд байгааг тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Шри-Ланкад “Лалын улс”-ын гишүүд байгаа бөгөөд тэд террорист бүлэглэлтэй хэлхээ холбоотой талаар сүүлийн үед тус улсын хэвлэлд мэдээлснийг Шри-Ланкийн Батлан хамгаалах яам анхааралдаа авсан байна. 

“Шри-Ланкийн Тусгай хүчин, тагнуулын үндэсний газрын ажилтнууд үндсэн үүргийнхээ дагуу, “Лалын улс”-ын болзошгүй бүлэглэл, хэлхээ холбоог тогтоохоор 24 цагийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд байгаагаа шийдэмгий мэдэгдэж байна” гэж Батлан хамгаалах яамны мэдэгдэлд бичжээ.

Шри-Ланка улсын наад зах нь 36 иргэн сүүлийн үед Сири рүү аялсан бөгөөд тэдний зарим нь “Лалын улс”-д элссэн гэж тус улсын хэвлэлд энэ долоо хоногт мэдээлсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ