Хацү башёгийн Макүүчи зиндааг Харумафүжи тэргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-07 09:59:13

Японы   мэргэжлийн   сумо   бөхийн   Хацү   башё энэ сарын 10-24-нд Токио хотын сумогийн “Рёогокү Кокүгикан” ордонд болох бөгөөд башёгийн зүүн жигүүрийг 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж тэргүүлж Макүүчи зиндаанд барилдах сумочдоо манлайлан гарна.

Тус барилдаанд Монголын гурван Их аварга хүчээ сорих бөгөөд 69 дэх Их  аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, М-3 Ичиножёо А.Ичинноров, М-4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, М-7 Тамаваши Б.Мөнх-Оргил нарын долоон монгол сүмоч барилдана.

Жюүрёо зиндаанд манай улсаас Сэйро А.Өнөболд, 3-4 Араваши Э.Дөлгөөн, Б-4 Кагамио Б.Нанжид, 3-8 Асасэкирюү Б.Дашням, 3-9 Токитэнкү А.Хүчитбаатар, Б-11 Азүмарюү С.Тодбилэг, Б-12 Чиёошима Г.Мөнхсайхан нарын долоон бөх барилдана.

Д.Өлзий

Холбоотой мэдээ