Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-07 08:23:09

Аргын тооллын 1 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 27, шар хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана.

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Өвдвөөс найм хоногоос амирлаюу.

Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Холбоотой мэдээ