Умард Солонгост хатуу хориг арга хэмжээ авахыг Пак Гын Хэ уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-06 15:04:54

ТОКИО. /RIA Novosti/. Устөрөгчийн бөмбөг туршсантай холбоотойгоор Умард Солонгост авсан хориг арга хэмжээг чангатгахыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ уриалжээ.

“НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн, мөн холбоотон болон найрсаг орнуудын хүчирхэг хориг арга хэмжээг оруулаад хатуу арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэлснийг Ёнхап агентлаг уламжилсан байна.

Харин Пхеньяны эрх баричгид АНУ-аас хамгаалахын тулд цөмийн зэвсгээ хөгжүүлсэн бөгөөд хэрэв Умард Солонгосын бүрэн эрхт байдалд халдахгүй бол хэзээ ч түрүүлж хэрэглэхгүй гэдгийг Засгийн газрынхаа мэдэгдэлд тайлбарлан мэдэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ