Нарийн мэргэжлийн эмч нарыг гадаадад бэлтгэнэ

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 13:50:06

Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн төлөвлөлт, эмч мэргэжилтнийг чадавхжуулах хөтөлбөрийг баталжээ.

Дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр лабораторийн зарим шинжилгээг өрхийн эмнэлгүүдэд болон Орхон суманд хийдэг болж иргэд хүндрэл чирэгдэлгүй ерөнхий шинжилгээ өгч өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулах бололцоотой болно гэж үзжээ. Хөтөлбөрийн хүрээнд эмч, сувилагчдын мэргэжлийг дээшлүүлэх бол нарийн мэргэжлийн эмч нарыг гадаадын улс орнуудад бэлтгэхээр төлөвлөжээ. Мөн төр, хувийн хэвшлийн эмнэлгийн түншлэл төдийгүй эмнэлгийн цогц үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах бодлогыг баримталж ажиллах юм. Ингэснээр эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадвар нэмэгдэж иргэдэд хүрэх эмнэлгийн үйлчилгээний хүртээмж сайжирна гэж аймгийн ЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн төвийн арга зүйч н.Цэцэгнавч ярилаа.

Тус аймагт амьсгалын болон хоол боловсруулах эрхтний тогтолцоо, зүрх судас, гэмтэл согогийн өвчлөлүүд эхний байрт орж байгаа бол зүрх судас, хавдарын өвчлөл нь нас барах шалтгааны эхний гуравт бичигддэг байна. 

                                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ