Иран: Заналхийлсэн дайснуудад хариуг нь барихад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-05 11:09:33

ТЕГЕРАН. /IRNA/. Дайснуудаас ирж буй заналхийлэлд Ираны арми хариуг нь өгөх болно гэж тус улсын Зэвсэгт хүчний хуурай замын хүчний дэд командлагч, бригадын генерал Киоумарч Хейдари мэдэгдэв.

Ираны Зэвсэгт хүчин бие даасан, тэргүүн шугамынх гэдэг утгаараа ямар ч заналхийллийг бага дээр нь, богино хугацаанд дарж чадна гэж тэрбээр мэдэгджээ.

Манай арми техник, технологи, үйлдвэрлэлийн хувьд хангалттай нөөцтэй бөгөөд ямар ч үед үндэсний аюулгүй байдал, эрх ашгаа хамгаалах болно гэж тэрбээр давтан хэлэв.

Мөн тэрбээр, бүс нутаг дахь лалын шашинтай орнууд руу Ираны цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг экспортлоход бэлэн байна гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ