Ганга нуураа хамгааалах Уриалга гаргажээ

Орон нутагт | Сүхбаатар
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 15:16:32

Дарьганга суманд болсон  “Ганга нуурын чуулган” хүрээлэн байгаа орчин, уул устайгаа зохистой харилцах өв уламжлалыг сэргээх, ялангуяа ширгэх аюулын ирмэгт тулж ирээд байгаа Ганга нуураа хамгааалахад гол анхаарлаа хандуулж,  Уриалга гаргажээ.

Хэдийгээр хуурайшил, дулаарал экологийн өөрчлөлттэй холбоотой боловч Ганга нуур орчимд нутаглах айл, малын тоо хэт олширч эрэг хөвөөний бут бургас, ургамлыг хомсдуулж элсний нүүдэл нуурын ёроолд хуралдан зузаарсаар усны төвшинг багасгаж байна. Мөн Дарьганга нутагт зорчих эмх замбараагүй хэсүүл аялагчид мухар сусгээр ус булагт элдэв идээ будаа амттан шимттэнг цацаж хог тарьж, ус ургамал, хөрсийг бохирдуулж байгаа зэргээр хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас гайхамшигт Ганга нуур ширгэх аюулын ирмэгт тулаад  байгааг уриалгад дурдсан байна.

 Иймд Ганга нуураа авран хамгаалахад юу хийвэл зохистой талаар уриалгад тодорхой тусгаж, "Ганга нуурын эко системийг сэргээн хамгаалах" төслийг яаралтай боловсруулан хэрэгжүүлэх, олон нийтийн хөдөлгөөн, томоохон аян өрнүүлэх, төр засаг, олон улсын байгууллагуудаас дэмжлэг авах нь зүйтэй гэж Ганга нуурын чуулганд оролцогчид санал нэгтэй үзсэн байна.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд