Улсын заан Ц.Баярсайханд 11 жилийн ял оноов

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-01-04 17:09:31

ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайханг шүүх хуралд өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, 11 жилийн ял оноов. 

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайханыг “Мах импекс” компанитай гэрээ хийсэн мэтээр хуурамч бичиг баримт үзүүлэн аж ахуй нэгж, хувь хүнээс нийт 500 сая төгрөг мэхэлсэн гэх хэрэгт буруутгаж, мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр Ц.Баярсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх зүйл ангийг үндэслэн бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан гэм буруутайд тооцож, чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргав.

Н.Туяа

 

 

Холбоотой мэдээ