Хуучин онд сураггүй болсон иргэнийг шинэ онд эсэн мэнд олжээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-04 14:16:26

ОБЕГ-т ирсэн шуурхай мэдээллийн дагуу хуучин онд сураггүй болсон иргэнийг өчигдөр буюу шинэ оны эхний хоёр дахь өдөр эсэн мэнд олжээ.

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан хөндий багт оршин суугч 33 настай иргэн О гэгч өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр сумын төвд айлын цайллаганаас гарч яваад сураггүй болжээ. Иргэн О-г алга болсныг 12 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагт мэдэж, тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн 62 хүн эрэлд гарсан байна. Ийнхүү хуучин онд сураггүй болсон иргэнийг шинэ онд буюу энэ сарын 2-ны өдөр эсэн мэнд олжээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ